Өнгөрөгч оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс шинэ оны нэгдүгээр сарын хоёрны өдөр хүртэл автозамын 3,791 осол гарч 460 гаруй хүн ама алджээ. Энэ тоо баримтыг харахад л Тайланд улсад автозамын хөдлөгөөн эмх замбараагүй, хараа хяналт багатай нь илт.
Тайланд улсад замын хөдлөгөөнд оролцоно гэдэг шар үс босгосон эрсдэлтэй алхам. Нэн ялангуяа шинэ он солигдох мөчид аялагч жуулчдын тоо нэмэгдээд зогсохгүй жилийн хамгийн их осол аваар гардаг үе юм.
Жилийн өмнөх энэ үед долоо хоногт 423 хүн авто ослоор амиа алдаж байсан нь энэ жилийнхээс харьцангуй бага байжээ. Баярын өдрүүдэд согтуугаар жолоо барих нь ихэсч, замын хөдлөгөөн зохицуулагчийг үл тоомсорлох, автозамын хууль сул зэрэг нь үүнд нөлөөлдөг аж.
Тус улсын Дотоод хэргийн яамны Автозамын аюулгүй байдлын газраас шинэ он солигдох үеэр иргэд согтуугаар жолоо барих явдал 41 хувиар, хурд хэтрүүлэх үйлдэл 28 хувиар өсдөг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар Тайланд улсад жил бүр 22,941 хүн авто ослоор амиа алддаг байна. Өөрөөр хэлбэл өдөрт дунджаар 62 хүний амь эрсддэг гэсэн үг юм.
Эх сурвалж: www.cnn.com