Энэтхэг улсын Керала мужид байдаг Сабамирала Хинду сүмд 10-50 насны эмэгтэйчүүдийг хөл тавихыг хориглосоор ирсэн хэдэн зуун жилийн дүрмийг өнгөрсөн оны есдүгээр сард шүүхийн шийдвэрээр халсан. Гэвч Хинду шашинтнууд шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөөгүйгээр барахгүй залуу эмэгтэйчүүдийг сүмийн босго давуулахгүйн тулд хүчтэй эсэргүүцэж, бослого тэмцэл, эмх замбараагүй байдал үүсгэж байна.
Сабамирала нь Энэтхэгийн гол сүмүүдийн нэг бөгөөд сарын тэмдэг ирдэг, идэвхтэй бодисын солилцоо явагдаж буй эмэгтэйчүүдийг орж залбирахыг хориглосон шашны дүрэм баримталсаар иржээ. Эмэгтэйчүүд сүмд орж мөргөхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж Керала мужид 620 км урт үргэлжилсэн таван сая эмэгтэйн гинжин холбоос үүсгэсэн юм. Шашны зөрчил нь нийгмийн төдийгүй улс төрийн салбарт ч хуваагдал үүсгэсэн.
Пүрэв гарагт Керала мужид эмэгтэйчүүдийг сүмд оруулахыг эсэргүүцсэн жагсаал бослогын үеэр нэг хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж шархаджээ. Мөн нийтийн тээврийн 75 автобусыг эвдэж, 700 хүн баривчлагджээ.
Эх сурвалж: www.qz.com