Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийн өмгөөлөгч З.Хүрэлсүхтэй шууд ярилцаж байна.
Тэрбээр:
Талийгаач Т.Гомбосүрэнг 60 тэрбумын хэрэгт холбоотой мэт бичлэг тарааж, худал мэдээлэл цацаж байгаа нь хэргийн яллагдагч Б.Махбалын хэргийг хөнгөрүүлэх, хэрэгт холбогдсон бусад хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн улс төрийн нөлөө бүхий бүлэг этгээдүүд мөнгөний хүчээр хэвлэл мэдээллийн байгууллагыг ашиглаж далайцтай дайралт хийж байна гэж үзэхээс өөр аргагүй болж байна.
Энэ байдлын талаар өнгөрөгч оны 9-р сард хэвлэлийн бага хурал хийх үеэрээ ч онцолж байсан. Анхнаасаа хэргийн явцад нөлөөлөх гэсэн хууль бус оролдлогууд гарч, бодит байдалд нийцээгүй янз бүрийн мэдээллийг тодорхой зорилгоор, хэрэгт нөлөөлөхийн тулд гаргаж ирж байна гэдгийг хэлж байсан боловч энэ үйлдэл нь зориудаар дахин давтагдаж байна. Хэргийн шийдвэрлэлтэд шууд нөлөөлөх зорилго агуулсан нь хэнд ч ойлгомжтой. Олон түмэн ч надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа гэж бодож байна.
Талийгаач мөнгө тоолж байгаа бичлэг дээрх өрөө бол түүнийг өмгөөлөгчөөрөө ажиллаж байх үеийн ажлынх нь өрөө. Бичлэг нь нууц биш. Бизнесийн хоёр байгууллагын хооронд тооцоо хийгдэж байх үеийг баримтжуулж хийсэн бичлэг. ЗТХЯ-ны өрөө ч биш гэсэн юм.