“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күк орлого ашиг буурсанд Хятад дахь эдийн засгийн удаашралыг буруутгаад байсан. Үүний дараахан тус компанийн хувьцааны ханш 10 хувиар буурчээ.
2018 оны сүүлийн улиралд 89 тэрбум ам.долларын ашиг цуглуулна гэж таамаглаж байсан ч 84 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Энэ нь өнгөрсөн жилүүдийнхээс таван хувиар буурсан үзүүлэлт юм.
Хамгийн ашиг орлого багатай ажилласан бүс нь Хятадын Хонконг, Тайвань байжээ. Эдгээр тусгай бүсэд өмнөхөөсөө 20 хувиар бага ашиг орлоготойгоор өнгөрөгч оны сүүлийн гурван сарыг үджээ.
“Apple”-с гадна “Burberry”, “LVMH”, “Hermes” компаниудын хувьцаа буурсан үзүүлэлттэйгээр хөрөнгийн бирж хаагдсан байна.
Эх сурвалж: www.bbc.com