УИХ-ын гишүүн Ч.Улаан:
Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьсан гэсэн. Бидний гар дээр одоогоор ирээгүй байна. Төрийн үйл ажиллагааны гацааг арилгах зорилгоор ийм хууль өргөн барьлаа гэж хэлж байна лээ. Ерөнхийлөгчөөс өөр гишүүд хуулийн төсөл боловсруулж байсан явдал байсаан байсан.
Асуудал маш тодорхой байгаа. Яагаад өнөөдөр чуулганы үйл ажиллагаа гацсан билээ. Цөөн хүний байр сууриас л болж байгаа гэж би бодож байна. Аль аль талаасаа санаачлага гаргаж ярилцах ёстой байсан асуудал.
Та сайдаар томилогдох хэвээрээ юу?
- МАН-ын удирдах зөвлөлөөс надад сайд болох үүрэг өгөөд, парламентийн үйл ажиллагааны үеэр хэлэлцэх явцад завсарлага аваад энэ асуудал хүлээгдлийн байдалд орсон.
Та намаасаа гарч байсан хүн. Өнөөдөр МАН-аас сайдад томилогдох эрхгүй хүн гэж үзэх байр суурь байна?
- Улс төрийн асуудал, засаг төрийн асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй шдээ. Засгийн газрын асуудал дээр мэргэжлийн тал нь илүү давамгайлах байлгүй дээ.