Дэлхийн авто, мото спортын шилдэг тамирчдыг өрсөлдүүлдэг Дакар ралли нөгөөдөр эхлэх нь ээ. 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцох энэхүү уралдаанд оролцох монголын баг тамирчид өчигдөр автомашинаа хүлээж авсан байна.
"Дакар 2019" уралдах автомашинаа хүлээж авав
Авто спортын тэмцээнийг дурлаж үздэг үнэнч фэнүүдээ цэнхэр дэлгэцийн өмнө 10 хоног тэвчээртэйгээр уях энэхүү адал явдлаар дүүрэн тэмцээнд тоосоо өргөхөөр зэхэж буй орон орны тамирчид Перугийн Лима хотод цуглан төмөр хүлгүүдээ сойжээ.
SXS ангилалд оролцох ОУХМ Ө. Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 413, мотоциклийн төрөлд хурд сорих Н.Лхамаа 120 дугаартай уралдахад хэдийнэ бэлэн болжээ.Бартаат замын хаан Дакар раллид уралдах Монголын тамирчдын уралдааныг сэтгүүлч Б.Онон сурвалжлан шууд дамжуулан хүргэнэ.