ШУУД: УИХ-ын чуулган 2019 оны 1 сарын 04
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр өглөө 11.20 цаг эхэлсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан тул ирэх долоо хоногт болгон хойшлууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэсэн хоёр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслүүдийг ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй болов уу. Ирэх даваа гарагт бүлэг хуралдаж нэгдсэн шийдэлд хүрэх шаардлагатай байна. Иймээс завсарлага авья гэсэн горимын санал гаргаж байна.