АНУ-ын YouTube видео тоглуулагч вэб сайт нь дэлхий даяарх интернэтэд холбогдсон хүн бүрийн өдөр тутмын биш юмаа гэхэд байнгын хэрэглээний суваг болоод удаж байгаа билээ. Youtube суваг нь анх 2005 онд нийтийн хэрэглээнд гарч ирсэн ба Paypal компанийн гуравн админ Чад Харлы, Стеве Чен, Жавед Карим нар бүтээж байжээ. Улмаар 2006 онд 1.65 тэрбум америк доллороор Гүүгл компанид зарагдсан байдаг.
YouTube сайт дөнгөж ашиглагдаж эхэлсэн жилд буюу 2005 онд уг сайтад тавигдсан нэгэн видеог 1 сая гаруй удаа үзсэн нь сайтын цаашын ирээдүйг тодорхойлсон гэхэд болно. Энэхүү видео нь Nike компанийн сурталчилгаа бөгөөд Бразилын алдарт хөлбөмбөгчин Роналдино тоглосон юм.
Тэгвэл 2012 онд Солонгосын реппер PSY-ын алдарт "Gangnam Style" видео клипийг анх удаа 1 тэрбум гаруй үзсэн байдаг. Одоо уг видеог 3.2 тэрбум хүн үзээд байна.
2017 онд "Despacito" видео клип 3 тэрбум удаа үзэгдсэн шинэ рекордоор бүртгэгдэж байсан бол энэ тоо одоо 5.8 тэрбум болтлоо өсөөд байгаа юм. Дэлхий дээр одоо амьдарч буй 7.7 тэрбум хүний тоотой харьцуулахад энэ тоо "аймшигтай" биш гэж үү.
Харин 2018 онд цацагдсан видео клипүүдээс Маroon 5 хамтлагын "Girls Like you" дууны клипийг хамгийн олон удаа буюу 1.5 тэрбум удаа үзээд байгаа юм байна.
Маroon 5 хамтлагын "Girls Like you" дуу нь тэдний студийн зургаа дахь цомог болох "Red Pill Blues" цомогт багтсан дуу юм. Энэхүү дуу Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтыг 16 долоо хоногийн турш тэргүүлсэн байна.
www.livetv.mn сайт үдэш бүр Youtube сувгийн хамгийн олон удаа үзсэн видео клипүүдийг цувралаар үзэгчиддээ бэлтгэн хүргэх болно.