1988-2002 оны хооронд 11 охин, эмэгтэйн амийг бүрэлгэсэн Хятадын цуврал алуурчинг цаазаар авчээ. 53 настай, хоёр хүүхдийн эцэг Гао Чэнёныг хохирогч эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчирхийлснийхээ дараа амь насыг нь хороодог байсан гэж үзжээ.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “товч тасдагч” нэрээр олонд танигдсан гэмт хэрэгтнийг 2016 онд баривчилсан байна. Хохирогчдоос олдсон ДНК-ын шинжилгээгээр цагдаа нар мөшгиж олжээ.
Цаазаар авахуулсан гэмт хэрэгтэн анхны хэргээ 1988 онд хүүгээ төрдөг жил үйлдсэн байдаг. 23 настай эмэгтэйн цогцос Байяин хотод 26 удаа хутгалуулсан байдалтай олдож байсан.
Цуврал алуурчны хамгийн залуу хохирогч найман настай охин юм. Олон нийтийг цочролд оруулсан цуврал аллага гарснаас хойш Байяин хотын охид бүсгүйчүүд гадуур ганцаараа явахаас эмээдэг болжээ.
2002 онд Гаогийн нагац хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаар цагдаад баригдсанаас хойш цуврал аллага намжсан байна. Өнгөрсөн жил гэмт хэрэгтэнд Хятадын шүүх ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон юм.
Эх сурвалж: www.bbc.com