Хамгийн өндөр борлуулалтай Revival цомог
Хамгийн өндөр борлуулалтай Revival цомог
Хамгийн өндөр борлуулалтай Revival цомог

 

Энэхүү цомог 2016 болон 2017 онуудыг дамжин олон студиудэд бичигдсэнээс гадна маш олон уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээлүүд багтсан байна. Тухайлбал дэлхийн одод болох Бионсе, Эд Шийран, Алиса Кийс, Пинк гэх мэтчилэн дэлхийн топ зэрэглэлийн уран бүтээлчидтэй хамтарсан байна. Цомгийн эхний сингл болох "Walk in Water" дууг алдарт Бионсетэй хамтарсан нь олны талархалыг хүлээж уг дууны клипийг youtube сураг дээр одоогийн байдлаар 57 сая гаруй хүн үзээд байна. 

Уг сингл дэлхийн орнуудын хөгжмийн чартуудыг хэдэн долоо хоног тэргүүлэхээс гадна дижитал хувилбараар нь 64.000 хувь хуулагдаж, 18.3 сая гаруй удаа интернэтээр шууд сонссон байдаг юм байна. 

Харин түүний гуравдахь сингли болох Nowhere Fast дуу байлаа. Уг дууг тэрээр Келанитай хамтран дуулсан юм. 

 

Цомгийн хоёрдахь сингл болох "River" дууг Эд Шийрантай хамтран дуулсан байна. Энэхүү дууны клипийг youtube суваг дээр одоогийн байдлаар 125 сая гаруй удаа үзээд байгаа юм байна. 

Revival цомог АНУ, Канад, Австрали, Англи улсуудад хамгийн өндөр борлуулалтай цомгоор нэрлэгдсэн байна. 

Тэрээр АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампийг порно киноны нэрт жүжигчин Сторми Даниелтэй нэр холбогдсон шуугиан ид гарч байх үеэр "The Storm" буюу шуурга нэртэй шүүмжлэл бүхий хип хоп хийсэн нь мөн л түүний фенүүдэд ихэд таалагдсан байна. Энэ нь түүний цомгийн борлуулалтанд шууд нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Уг видео бичлэг youtube суваг дээр 48 сая гаруй үзэгчтэй байгаа ба түүнд "BET Hip Hop Awards" шагналыг өгөхөд хүргээд байна.  

Интернэтийн борлуулалт өнөө цагт хэвлэмэл цомгууд эрс муудаж байгаа хэдий ч түүний цомог борлуулт тун өндөртэй байлаа. Зөвхөн АНУ-д 400 гаруй мянган хувь борлогдсон тоо байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл