Хятадын сансрын төхөөрөмж урьд өмнө нь хэн ч судалж байгаагүй сарны хамгийн алс хязгаарт амжилттай газардсан тухай мэдээллээ. Сансар судлалын робот анх удаа сарны энэ хэсэгт газардахыг оролдсон ба анхны оролдлого ийнхүү амжилттай болжээ.
Бээжингийн цагаар өнөөдөр өглөө 10:26 минутад “Чанг-Э 4” нисгэгчгүй алсын удирдлагатай хөлөг сарны өмнөд туйлын Aitken Basin-д газардсан байна. Төхөөрөмж энэ бүсийн газарзүйн онцлог, биологийн судалгааг хийх юм.
Төрийн мэдлийн телевизээр энэ тухай дамжуулахдаа “сансрын судалгааны ажилд асар их үнэ цэнэтэй хувь нэмрээ орууллаа” гэжээ. “Чанг-Э 4” 2018 оны 12 дугаар сарын наймны өдөр эх дэлхийгээс хөөрч 26 хоногийн дараа саран дээрх Вон Карман тогоонд газарджээ. Төд удалгүй сарны тойрог замд орсноор зорьсон газартаа хүрсэн байна.
Сансрын судалгааны ажилд АНУ, ОХУ, Европын орнуудтай өрсөлдөж буй Хятадын Засгийн газар энэ оны сүүлээр “Чанг-Э 5” хөлгөөр сарны гадаргуугаас дээжис авчрахаар зорьжээ. Алсын зорилго нь хүн төрөлхтөнг саранд аялуулах бөгөөд 10-аад жилийн дараа Хятадын мөрөөдөл биелнэ гэж “Сансар дахь Хятад” номын зохиолч Брайн Харви номонд дурдсан байна.
Эх сурвалж: www.qz.com