"Дэлхийн дуурийн дуучин кардиф-2019" уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлчийн шат Английн Лондон хотод болсон байна.
ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Чулуунбаатарын Бадрал "Дуу романс" болон "Дуурийн ари" төрөлд дэлхийн 400 гаруй дуучдаас шилэгдэн, дэлхийн шилдэг 19 дуучинтай тунан үлдэж, ирэх зургадугаар сард хэн нь "Дэлхийд данстай дуучин" болохоо үзэлцэн авьяас, ур чадвараа сорихоор болжээ. Уг уралдааны тэргүүн байрны шагнал 20 мянган фунт стерлинг бөгөөд төгрөгөөр бол 67 сая юм байна.