Мексик улсын Оахака муж дахь Тлахьяко хотын дарга Алехандро Апаричио тангаргаа өргөөд хоёр цагийн дараа бусдын гарт амиа алджээ.
Хотын дарга тангаргаа өргөсний дараа захиргааны байр луу явах замдаа бусдад хороогдсон байна.
Буугаар зэвсэглэсэн этгээд гудамжинд явж байсан хотын дарга болон хамтрагчид руу нь гал нээсэн тухай албаныхан мэдээлжээ.
Бууны суманд шархадсан хотын дарга Апаричио болон гурван хамтрагчийг нь нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч тангаргаад өргөөд удаагүй Тлахьяко хотын дарга Апаричио амьсгал хураажээ.
Зэвсэгт этгээдийн буудсан сум баруун уушгинд нь онож дотуур цус алдсанаас амиа алдсан байна.
Гэмт этгээд 34 настай Ж.М.В гэгч ба зэргэлдээх хотоос ирсэн, өмнө нь цагдаагийн офицер байсан гэдгийг олж тогтоон баривчилжээ.
Мексик улсын Ерөнхийлөгч Лопез Обрадор Оахака мужид гарсан халдлагад цочирдсоноо хэлж, амиа алдсан хотын даргын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Оахака муж нь гэмт хэрэг хамгийн бага гардаг мужуудын нэг ажээ.
Тус улсад 2006 оноос хойш 72 хотын дарга бусдад алагдаж амиа алдсан байна.
Эх сурвалж: www.cnn.com