СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-03

Чуулганд оролцохгүй гэх шалтгийн цаадах хоёр том шалтгаан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн, товчхондоо бол У.Хүрэлсүхийн фракцийн 40 гишүүн чуулганы хуралдааныг бойкотолж хоёр ч сар шахмын нүүр үзэж байна. Тэд "УИХ-ын дарга М.Энхболдыг л албан тушаалаасаа буучихвал чуулганы хуралдаанд оролцоно" хэмээн төрийн ажлыг гацааж байгаа шалтгаанаа тайлбарлаж буй.

Тэгвэл тэдний ажээ.

Нэгдүгээрт, хэрэв чуулган хуралдчихвал ЖДҮХС-аас хамаарал бүхий этгээддээ зээл авч өгч, төрийн өндөр албан тушаалаа ашиглан уг зээлд нөлөөлсөн гэх гурван гишүүнийг бүрэх эрхээс нь түтгэлзүүлэх асуудлыг авч хэлэлцэх болчихоод байгаа. . Тэр ч байтугай гурван гишүүн дээр нэмж дахин нэг гишүүний нэр яригдаж байгааг ч хэлсэн.

У.Хүрэлсүхийн талын гурав, 27-ын бүлгийн нэг гишүүн гээд нийт дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцүүлэхгүй, нөхдөө хамгаалж үлдэх гэсэн далд шалтгааны илрэл нь чуулганы үйл ажиллагааг гацаах эхний шалтгаан аж.

Хоёрдугаар шалтгаан бол 40 гишүүн чуулганы хуралдаанд оролцоод эхэлбэл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагадаа бууж өгсөн хэрэг болно. Хэрэв түр ч болтугай буугаад өгчихвөл жирийн ард түмэнд очих ёстой байсан ЖДҮХС-аас зээл авсан У.Хүрэлсүхийн талын УИХ-ын 13 гишүүн, Засгийн газрын кабинетийн тал шахам сайдыг огцруулах эсэх асуудал хөндөгдөнө.

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ацан шалаанд оржээ 

У.Хүрэлсүх өнөөдөр бялуу хуваалцсан анд нөхдөө ЖДҮ-гийн хэргээр явуулах уу, нэгэнт өрнүүлсэн тэмцлийнхээ эцсийг үзэж УИХ-ын даргын фракцийг дарж авах уу гэдэг сонголтын өмнө хөлсөө чихруулан үзэлцсээр байна.

МАН-ын даргын энэ том тэмцлийн үр дүнд аль тал нь ч ялсан бай эцсийн дүндээ эхлээд МАН-ын гишүүд хуваагдаж хохирно, цаашилбал ЖДҮ идсэн төрийн түшээдээ толгойг нь илээд өнгөрөөсөн ард түмэнд хохирох бололтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.