УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудал нь хуулийн дагуу биш учраас хэлэлцэх боломжгүй гэж Төрийн байгуулалтын байнгын хороо үзсэн. Тиймээс УИХ-ын дарга өнөөдөр хурлаа өөрөө даргалах боломж бүрдсэн. Харин МАН-ын бүлэг дотроо асуудлаа шийдэхийн тулд чуулганыг түр хойшлуулах санал гаргасан. Бүлгийн хурлаас өмнө 37, 27-ийн бүлгээрээ уулзах байх.