Дани улсын Грийт Бэлт гүүрэн дээр галт тэрэг осолдож зургаан хүн амиа алдаж 16 хүн бэртэж гэмтжээ.
Осол гарсан гүүрэн дээр автомашин болон төмөр зам ойрхон байрладаг ба цаг агаарын байдлаас болж галт тэрэг осолдсон гэж үзэж байна.
Ачааны галт тэрэгний бүтээлэг хүчтэй шуурганд хийсч хот хоорондын зорчигч тээврийн галт тэргийг цохисны улмаас гэнэт тоормозлож осол гарчээ.
Зорчигч тээврийн галт тэргэнд 131 зорчигч, үйлчилгээний гурван ажилтан байсан байна.
Галт тэргэнд гацсан зуу орчим зорчигчийг гаргахад аврагчид тусалжээ. Цаг агаар муу байгаа нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байна гэжээ.
Ачааны галт тэргэнд байсан хүмүүс бэртэж гэмтээгүй. Гүүрний төмөр замыг хааж хэргийн газарт аврагчид, цагдаа нар ажилласаар байгаа ч автозамын урсгалыг нээжээ.
Орон нутгийн цагаар өглөөний 07:35 минутад Оденс хотоос нийслэл Копенхагены чиглэлд явж байсан галт тэрэг осолдсон байна.
Данийн Ерөнхий сайд Ларс Локке Расмуссен эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгджээ.
Хохирогчид гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ шинэ оны баяраа угтаад буцаж байсан хэмээн албаны хүмүүс мэдээлсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com