Өнгөрсөн онд манай улс 4.4 сая толгой малтай тэнцэх хэмжээний буюу 60 орчим мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Өөрөөр хэлбэл, нийт малынхаа /66,4 сая толгой мал/ 9 орчим хувьтай тэнцэх хэмжээний мах экспортолсон байна. Энэ нь сүүлийн 20 жилийн түүхэнд хамгийн их мах, махан бүтээгдэхүүн экспортолж байгаа дүн юм.
Цаашид энэ тоог гурав дахин нэмэгдүүлж жил бүр 180 мянга орчим тонн мах экспортлох боломжтой гэсэн судалгаа гаргажээ.
Мах экспортолсон дүн өсөн нэмэгдсэн нь сайхан мэдээ боловч дотоод дахь махны үнэ тэнгэрт хадах төлөвтэй. Учир нь одоогоор үхэр, хонины мах 7500 төгрөгт хүрсэн байна. Цагаан сар дөхөх тусам энэ үнэ нэмэгдэж 10 мянгад ч хүрэхийг үгүйсгэх аргагүй юм.