СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-02

Талийгаач Т.Гомбосүрэн агсны аав таалал төгсчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа талаар мэдээлсэн байдаг.

Харамсалтай нь .

 

Хүүгээ цаг бусаар алдсан тэрээр хэргийг шуурхай шалгаж, гэм буруутай этгээдүүдэд ял завших боломж олгохгүй байгаасай хэмээн хоёр ч удаа хэвлэлийн бага хурал зарлан олон нийтэд хандаж байсан билээ.

Талийгаач Р.Төмөрхуяг хэвлэлийн хурлын үеэр "Гомбосүрэн голомт түших ганц хүү минь байсан. Амьд байх хугацаандаа дөрвөн ачаа  хүнтэй адил хүмүүжүүлэх юмсан гэж бодож байна. Хамгийн бага нь ой дөрвөн сартай үлдлээ" хэмээж байсан юм. 

Талийгаачийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.