Мэйведер аварга Японы аваргыг хэдэнтээ "Нам цохиж" унагалаа

Сурталчилгаа
Мэйведер аварга Японы аваргыг хэдэнтээ "Нам цохиж" унагалаа

 

Японы Сайтама хотод 12-р сарын 31-нд болсон уг тулаан зохион байгуулагчдын зарласнаар шоу үзүүлбэр байсан гэсэн боловч Флойд Мэйведер аврага өрсөлдөгчөө нэгдүгээр үе дээр хүнд цохилтоор буулган авсан юм. 

Өдгөө 41 настай Флойд Мэйведерийн хувьд уг тулааныг эхлэхээс өмнө хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарлан тулаанд орно эсвэл орохгүй гэх янз бүрийн мэдээлэл хийж байсан хэдий ч эцсийн мөчөд тулааныг зохион байгуулагч талтай тохиролцсон бололтой. Түүнтэй тулалдсан Япон тулаанчын хувьд дөнгөж 20 настай хэдий ч кикбоксын 28 тулаанд орж 28 ялалт байгуулаад байгаа нэр хүнд нь өсч буй залуу тулаанч юм. 

"Мөнгө" хочит Мэйведер ээлжит ашигтай бизнесээ хийлээ. Тулааны эхэнд Япон залуу өөртөө хэт итгэлтэй байж Мэйведер аваргыг унагах боломжийг эрэлхийлнэ гэж байсан бол Мэйведер харин огт бэлтгэл хийх шаардлагагүйгээр туршлагаараа түүнийг буулган авна хэмээж байсан нь батлагдлаа. Мэйведер аваргын тухай бид өмнө нь "Спортын домгууд" булангаараа нийтлэж байсаныг та энд дарж уншина уу.

Тулааны өмнө тоглолтын дүрэм, Флойдын авах шагналын мөнгө тодорхойгүй байсан ч тулааныг зохион байгуулагч Risin холбооноос боксын дүрмээр, үзүүлэх тоглолт болно хэмээн мэдэгдсэн юм. 3 минутаар 3 үе тулалдах тул мэргэжлийн боксын домогт аваргын хувьд энэ нь түүний хэлж байснаар ердөө "бие халаалт" байлаа. Энэ талаар Флойд инстаграмдаа “Токиод 9 минут үзүүлэх тоглолт хийгээд 9 сая доллар авах боллоо. Би үүнийг 9 минутын зугаалга гэж нэрлэж байгаа” гэж бичсэн юм. 

Уг тулааныг жинхэнэ тулаан байсан эсвэл шоу үзүүлбэр байсан хэмээн ажиглагчид янз бүрээр тайлбарлаж байгаа хэдий ч та бүхэн бичлэгийг үзэн өөр өөрсдийн дүгнэлтийг хийх бизээ.

Домогт аварга Мэйведер Флойд Япон аваргыг хэдэнтээ нам цохьсон тулааны бичлэг бүрэн эхээрээ.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0