Австралийн баруун эргийн Кунунурра хотод хүчтэй шуурганы дараа 10 бах мэлхийн аварга могойн нуруундээр гарч нуураас гарсан байсныг Пол Мок гэгч иргэн дурандаа буулгажээ.
Шуурганы үеэр Мокийн эзэмшил газарт их хэмжээний хуртунадас унаж, хашаан дахь нуур нь далангаасаа хальсан байна.
Энэ үеэр мэлхийнүүд могойн нуруун дээр авирч аюулаас гаталжээ.
Бах мэлхийнүүдийн амийг аварсан аварга могой ойролцоогоор 3,5 метр урт байжээ.
Нууранд үүрлэсэн мэлхийнүүдийн үүр шуурганд сүйтгэгдэж, зарим нь усанд автжээ.
Аварга могой бах мэлхийнүүдийг, аварч нуураас холдсон ч идэх гэж огт оролдолгүй ердөө л тэдэнд тусалсан байна.
Эх сурвалж: www.bbc.com