Хятадын Засгийн газар 2019 онд 6,800 км урт төмөр зам нэмж барихад хөрөнгө оруулна гэжээ. Энэ нь 2018 онд төлөвлөж байснаас 40 хувиар илүү байгаа юм.
Дэд бүтцийн салбарт хийж буй нэмэлт өөрчөлтийн хүрээнд хэрэгжүүлэх төмөр замын төслийн 3,200 км нь хурдны галт тэргэнд зориулсан байх юм. Хятадын эрх баригчид өнгөрөгч онд 4,683 км төмөр зам барьснаас 4,100 нь хурдны галт тэрэгний зам байжээ.
Мөн онд төмөр замын салбарт 732 тэрбум юань зарцуулахаар төсөвлөсөн байсан ч оны эцэс гэхэд нийт 802,9 тэрбум юанийг зарцуулжээ. Бээжин дэх эрх баригчид дэд бүтэц, тэр дундаа төмөр замын салбарт хөрөнгө төсөвлөсөөр байгаа ч 2013 оноос хойш харьцангуй багассан гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: www.reuters.com