2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Уг хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан юм. Хуульд тусгаснаар
- Импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод,
- Тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/,
- Стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг гаалийн албан татвараас чөлөөлөх юм.
Уг хуулийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөх бөгөөд гаалийн албан татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр дотоод дахь ойн санг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.