Монгол банк 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20 тонн авч байснаас 9.5 хувиар өсчээ.
Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны зургадугаар сарын 04-нөөс аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөлжээ.
Мөн өнгөрсөн оны 10 дугаар сарын 15, 18-нд Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгсөн аж.