Хоёр жилийн өмнө буюу 2017 онд агаарын тээврийн осол гэмтлээс болж 44 хүн амиа алджээ. Харин 2018 оны судалгаа гарсан байна. Саяхан улиран одсон 2018 онд агаарын осол гэмтлээс болж 556 хүн амиа алджээ.
Өнгөрсөн жилийн хамгийн том осол 10 дугаар сард Лион Эйр нислэгийн компанийн Боинг онгоц Индонези улсад осолдож 189 хүн амь эрсэдсэн юм. Нидерландад төвтэй Нисэх хүчний аюулгүй байдлын сүлжээ байгууллагын хийсэн судалгаагаар 2018 онд агаарын тээврийн нийт 15 осол дэлхий даяар гарчээ.
Эдгээрээс дурдвал долдугаар сард Кубад болсон ослыг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзсэн ба 112 хүн амиа алдсан байна. Мөн хоёрдугаар сард Ираны Загрос ууланд онгоц осолдож 66 хүн эрсэдсэн. Гуравдугаар сард Балбын Катманду хотын нисэх буудалд газардаж байсан онгоц осолдож 51 хүн амиа алджээ.
2018 онд 2017 оноос хамаагүй их осол гэмтэл гарсан ч 20 жилийн өмнөх үетэй харьцуулахад харьцангуй буурсан байна. 2000 онд нисэх хүчний холбогдолтой 64 осол гарч байжээ. Судалгааны явцад осол гардаг хамгийн гол шалтгаан нь хяналтаа алдах явдал болохыг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com