1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товлогджээ.
Хэлэлцэх асуудал:
- Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/;
- Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар.
3.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх асуудал маш олон бий. Гэвч Ёс зүйн дэд хороо оны өмнө дөрөв, таван ч удаа хурал зарласан боловч хурлын ирцээ бүрдүүлж, асуудлаа хэлэлцэж чадаагүй юм. Шинэ оны эхний хуралдаанаа хийж чадах эсэх нь ч мөн эргэлзээтэй байна.