СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-01-01

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлсэн хүн дахиж хэзээ ч төрийн албанд орохгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Өнөөдрөөс эхлэн хэд хэдн хууль шинээр хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хуулиудын нэг нь Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төрийн албан хаагчийг сонгуулийн жил болгонд солигддог байдлыг халж, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах үүднээс УИХ дахь МАН-ын бүлгээс санаачилж УИХ-аар батлуулжээ. Өөрөөр хэлбэл, гэж хууль санаачлагчид үзжээ. Харин уг хуулийн шинэчилсэн найруулгад ямар ямар зүйл, заалтууд орсон талаар тодруулъя. Тухайлбал:

-       Яамдын төрийн нарийн бичгийн даргыг  зургаан жилийн хугацаатай томилдог болохоор тусгасан байна. Ингэснээр яамны ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, яамны өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах боломж бүрдэнэ гэж үзжээ. Харин ТНБД нь улсад 16 жил ажилласан, тухайн яаманд газар, хэлтсийн даргаар найман жил ажилласан байх шаардлага тавих юм.

-       Төрийн албыг тогтвортой, шатлан дэвших тогтолцоогоор явуулах заалт оруулжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн гэнэт дарга болдог байдлыг таслан зогсоож төрийн албан хаагчид дотроо шатлан дэвших хэлбэрээр томилогддог болох юм.

-       Төрийн албыг хариуцлагатай болгох. Төрийн удирдах албан тушаалтан томилгоо, чөлөөлөлттэй холбоотой буруу шийдвэр гаргах тохиолдол гарч, түүнээс болж гарсан зардлыг төсвөөс  гаргадаг байсан. Тэгвэл шинэ хуулиаар буруу шийдвэр гаргаж, төрд учруулсан санхүүгийн хохирлыг буруутай албан тушаалтан хувиасаа төлдөг болж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлсэн хүн дахиж хэзээ ч төрийн албанд орохгүй байх заалтыг оруулжээ.

-       Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг өргөтгөж, хариуцлагыг чангатгажээ. Шинэ хуулиар энэ байгууллага төрийн албатай холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй болжээ. Хууль бус шийдвэртэй холбоотой асуудал өмнө нь зөвхөн шүүхээр явдаг байсан бол өнөөдрөөс эхлээд шүүх дээр очихоос өмнө Төрийн албаны зөвлөл шийдэх боломжтой болж байна.

Гэх мэтээр өөрчлөн, шинэчлэгдсэн хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Харин хуулийг хэрэгжүүлэх л үлдэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.