Нюанс хамтлагийн дуучин М.Амарсанаа шинэ оны босгон дээр “Тэнгэрийн хишиг” ХХК-ийн 20 жилийн ойн медаль, 200 мянган төгрөгөөр шагнуулсан байна. Тэрбээр оюутан байхдаа үеэл эгчийнхээ үүсгэн байгуулсан "Тэнгэрийн Хишиг" ХХК-нд хичээлийнхээ зав зайгаар ажиллан гөөхий зөөж, бялууны кекс зуураад л гүйж явсан анхны ажилчдынх нь нэг аж.
Тухайн үед тус компани нь анх гурван ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлэн гөөхий, саран боов, еэвэн гурван нэр төрлийн нарийн боов үйлдвэрлэж эхэлжээ. Тэр жилийнхээ шинэ жилийн баяраар хэрэглэгчдийн баярын ширээнд зориулан анхны шоколадтай кремтэй бялуугаа худалдаанд гаргаж байсан бол сар шинийн баяраар "Хишиг" хэвийн боов үйлдвэрлэж байсан гэдэг. Тэгвэл энэ жил "Тэнгэрийн хишиг" компанийн 20 жилийн ой тохиож буй.
Дуучин залуу тус компанийн амтат бялууг авч жил бүр баярынхаа ширээг чимдэг уламжлалтай. Түүнийг баярынхаа бялууг авах гээд ирэхэд нь ийн шагнаж урамшуулжээ. Тэрбээр энэхүү медалиа Сүхбаатарын талбайд он солигдох мөчид шинэ оноо угтан хамтлагийнхантайгаа тэмдэглэн угаах гэнэ.