Дэлхийн нийтээрээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байгаа энэ цаг мөчид Германы канцлер Анела Меркель мэндчилгээ дэвшүүлжээ.
Герман улс шинэ онд олон улсын тавцанд илүү их үүрэг хариуцлага хүлээн ажиллах болно гэдгийг канцлер мэндчилгээндээ онцолсон байна.
АНУ-Германы харилцаанд таагүй уур амьсгал үүссэнээс болж олон улсын хамтын ажиллагаа дарамтанд орсон гэжээ.
Өнгөрөгч 2018 онд Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Германы дотоод, гадаад олон талт бодлогыг хатуу шүүмжилсэн юм.
Ангела Меркелийн хэлснээр шинэ онд дэлхийн хэмжээнд цаг уурын өөрчлөлт, цагаачлал, терроризмын аюул нүүрлэж байна гэлээ.
Мөн 2019, 2020 онуудад Герман улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд түр хугацаанд үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан дэлхийн улс орнуудын харилцан зөвшилцлийг бий болгоход түлхүү хүчин чармайлт гаргана гэж Меркель мэдэгджээ.
2021 онд Германы канцлер албан тушаалаа хүлээлгэж өгнө. Үүнэс өмнө хүмүүнлэгийн тусламж, хөгжин цэцэглэлтийн төсвийн санг нэмэгдүүлэхээ амласан байна.
Эх сурвалж: www.bbc.com