Америкийн Умард Каролинагийн амьтны хүрээлэнгийн арслан үүрийг нь цэвэрлэх үеэр зугтжээ. Амьтан сургагчид үүрийг цэвэрлэх үеэр цоожтой байсан ч арслангуудын нэг хориотой газраас оргож хүмүүс дунд орсон байна.
Оргох үеэрээ арслан 22 настай Александра Блэк гэгч залуу ажилтны аминд хүрчээ. Амиа алдсан бүсгүй Индиана мужийн их сургуулийг төгсөөд амьтны хүрээлэнд ажиллаж эхлээд ердөө хоёр 7 хонож байжээ.
Хүмүүсийн дунд орсон арсланг хүрээлэнгийн ажилтнууд аюулгүй газарт аваачиж, буудаж хороосон байна. Энэ талаар тайлбарлахдаа аюулгүй байдал хамгийн чухал учраас хүний амь хороосон арсланг буудах нь зүйтэй байсан гэжээ.
80 гаруй зэрлэг амьтан байдаг амьтны хүрээлэнг аюулгүй болох хүртэл үйл ажиллагааг нь түр хаасан байна.
Эх сурвалж: www.cnn.com