Автомашинд дурлагчид шинэ онд тансаг зэрэглэлийн цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудыг илүү сонирхоно гэдгийг шинжээчид ярьж байна. Зөвхөн 2019 онд ч төдийгүй 2020 он хүртэл тансаг зэрэглэлийн цахилгаан автомашины эрин үе байх ажээ.
Тэр дундаа Jaguar, Audi, Mercedes-Benz, BMW болон Porsche, Tesla зэрэг автомашин үйлдвэрлэгчид энэ талбарт хамгийн хүчтэй өрсөлдөгчид байх юм.
Audi өнгөрсөн оны сүүлээр E-Tron цахилгаан машинаа худалдаанд гаргахаа мэдэгдсэн. Борлуулалтын хамгийн том зах зээл нь АНУ гэж үзсэн учраас Сан Францискод 75,000 ам.долларын үнэтэй машинаа танилцуулжээ.
Mercedes-Benz EQC нь Mercedes-ийн бусад суудлын автомашинуудаас хэв загвараараа эрс ялгарч чадсан байна. Гэхдээ 2020 он хүртэл худалдаанд гаргахгүй юм.
Харин Porsche анхны бүтэн цахилгаан хөдөлгүүртэй Taycan загвараа шинэ оны сүүлээр зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Taycan бүтэн цахилгаан хөдөлгүүртэй хэдий ч 600 морины хүчин чадалтай тул жинхэнэ хүч чадлыг мэдрэгч, Porsche-ын үнэнч шүтэн бишрэгчдэд хурд хүчийг мэдрүүлнэ гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com