2018 он дэлхийн түүхэнд өрнүүн, ололт амжилтаар дүүрэн байсан хэдий ч олны танил, алдар нэр нь түгсэн эрхмүүд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тэд мөнх бусыг үзүүлсэн боловч бүтээсэн гавьяа, бусдад түгээсэн сайн сайхан, нэр алдар нь хүн төрөлхтний ирээдүйг гэрэлтүүлсээр үлджээ.
1. Профессор Стевен Хоукинг – Их Британийн физикч, зохиолч тэрээр мэдрэлийн эсийн эмгэгээр өвчилж энэ онд зуурдаар таалал төгсжээ.
2. Арета Франклин – “Soul” дууны хатан хаан, Америкийн иргэний эрхийн хөдөлгөөний хүчтэй тэмцэгч байсан юм.
3. Стэн Ли – Супермэн, Гайхамшигт дөрөв, Халк зэрэг зурагт номын баатруудыг бүтээгч байжээ.
4. Тим Берглин буюу DJ Авичи – Шведийн хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюссер Авичи дэлхийн хамгийн шилдэг бүжгийн хөгжим зохиогч байв. Түүний Wake me up, Levels, Lonely together, Rita Ora зэрэг алдартай бүтээлүүд бий.
5. Жое Жэксон – Майкл Жэксон, Жанет Жэксон, Латояа Жэксон нарын эцэг авьяаслаг аав Жое мөнх бусыг үзүүлжээ.
6. Жорж Герберт Буш – АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч асан Жорж Герберт Буш энэ онд таалал төгссөн юм.
7. Барбара Буш – Америкийн 41 дэх Ерөнхийлөгч Жорж Герберт Бушийн гэргий, 43 дахь Ерөнхийлөгч залуу Бушийн ээж амьсгал хураажээ.
8. Морган Цвангирай – Зимбабве улсын улс төрч, сөрөг хүчний гол удирдагч байсан юм.
9. Губерт дэ Гивенчи – Одри Хэпбөрн, Жэк Кеннеди, Грэйс Келли зэрэг алдартай одуудын хувцсыг урладаг байжээ. Хамгийн алдартай нь Одри Хэпбөрний богино хар даашинз аж.
10. Кэйт Спэйд – Америкийн хувцас загвар зохион бүтээгч түүний өнгөлөг гар цүнхнүүд бүсгүйчүүдийн дунд эрэлттэй хэвээр байна.
11. Кофи Аннан – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нобелийн энх тайвны шагналт агсны дэлхийн энх тайвны төлөө хийсэн дипломат үйл хэрэг одоо ч үр шимээ хүртээсээр байна.
Эх сурвалж: www.bbc.com