Хэрэв та 365 хоногийн өмнөхийг эргэн санавал 2018 оны нэгдүгээр сарын нэгэн даваа гарагаас эхэлж байжээ. 21 дүгээр зууны 18 дахь жил та бидэнд ухаарал, баяр хөөр, аз амжилтаа үлдээн 2019 онд халаагаа өгөх болжээ. Дэлхийн түүхэнд 2018 он үйл явдлаар дүүрэн, өрнүүн жил болж өнгөрлөө. Хагас зууны турш дайсагнасан улс гүрнүүд эв эеэ ололцож, хөлбөмбөгийн ДАШТ хойд хөрш ОХУ-д болж, өвлийн Олимпийн наадам зохиогдсон зэрэг улс төр, , технологи, урлаг спортын салбарт үйл явдал арвин байлаа. Энэ оны түүхийн хуудсыг шинээр эргүүлж чадсан тэмдэглэлт өдрүүдийг онцолж байна.
Хоёрдугаар сарын 9 – БНСУ-ын Пёнчан хотод 2018 оны өвлийн Олимпийн наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Өвлийн Олимпийн 23 дахь удаагийн наадам хоёрдугаар сарын 25-ны өдөр хаалтаа хийсэн юм.
Гуравдугаар сарын 9 – Өвлийн Паралимпын 12 дахь удаагийн наадам БНСУ-ын Пёнчан хотод зохион байгуулагдлаа.
Гуравдугаар сарын 11 – Хятадын Засгийн газар дэмжсэнээр Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин бүх насаараа Хятадын төрийн тэргүүн байх эрхтэй болов.
Гуравдугаар сарын 18 – ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөв дэх удаагаа сонгогдов.
Дөрөвдүгээр сарын 27 – Умард Солонгосын залуу удирдагч 1953 оноос хойш зэвсэггүйжүүлсэн бүсийг давсан тус улсын анхны удирдагч болсон төдийгүй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй анх удаа нүүр тулан уулзжээ.
Тавдугаар сарын 19 – Их Британийн хунтайж Харри Америкийн жүжигчин Меган Мэрклтэй хуримаа хийлээ. Хуримын ёслол Английн Гэгээн Жоржийн сүмд болсон ба дэлхий даяар 1,9 тэрбум хүн үзжээ.
Зургадугаар сарын 12 – Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын түүхэн уулзалт Сингапур улсад болсон. Тэдний дараагийн уулзалт ирэх 2019 оны эхний саруудад болох төлөвтэй байна.
Зургадугаар сарын 14 – Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ ОХУ-д эхэлсэн юм. Долдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилсэн тэмцээний аваргаар Францын баг тамирчид тодров.
Наймдугаар сарын 2- Apple технологийн тэргүүлэгч их наяд төгрөгийн хөрөнгөтэй анхны олон нийтийн компани болсноо зарлажээ.
Наймдугаар сарын 18 – 18 дахь удаагийн Азийн наадам Индонезийн Жакарта болон Палембанг хотуудад эхэллээ.
Есдүгээр сарын 28 – Индонезийн Сулавеси арлын орчимд 7,5 магнитудын газар хөдөлж, цунами үүссэнээс 2,256 хүн амиа алдаж 10,000 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.
Аравдугаар сарын 2 – Вашингтон Пост сонины сэтгүүлч Саудын Арабын иргэн Жамал Кашогги хуримынхаа өмнөх шөнө бусдын гарт амиа алдав. Түүний аллагын үнэн мөнийг тодруулахыг өрнөдийн эрх баригчид шаардсаар байсан юм.
Аравдугаар сарын 23 – Хонконг-Макаог холбосон дэлхийн хамгийн урт далай тэнгисийн гүүр нээлтээ хийжээ.
12 дугаар сарын 1 – Францын шар хантаазтнуудын жагсаал эхлэв. Шатахууны үнийн өсөлт, татвар нэмэхийг эсэргүүцсэн жагсаалд иргэд ажилчдын өмсдөг шар хантаазаар нэгдсэн юм. Жагсаал эрх баригчдын алдааг шүүмжилснээр үргэлжлэв.
Эх сурвалж: en.wikipedia.org