СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-01-01

Өнөөдрөөс хэрэглээний зээлийн дээд хугацаа 30 сар болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу .

Өөрөөр хэлбэл иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө гэсэн үг

. Шинээр олгож буй цалингийн зээлийн хугацаа 40 сар байгаа нь иргэдийн өрийн дарамтыг өсгөж байгаа учраас Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос банкнаас иргэдэд олгох зээлийн хугацааг хамгийн ихдээ 30 сар байхаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө гэсэн үг. Эдгээр шийдвэрүүд нь иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэгдүүлэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэйгээс гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бизнессийн зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Монголбанк үзжээ.

. Банкуудын иргэдийн зээлийн дундаж хугацаа 27 сар буюу дийлэнх иргэн 30 сараас бага хугацаатай зээлтэй. Тэтгэврийн, малчны зээлүүд хоёр жилээс бага хугацаатай байна. Иймээс энэ шийдвэр одоогийн олгогдож байгаа иргэдийн зээлд төдийлөн нөлөөлөхгүй харин ч өрхийг өрийн дарамтанд орох, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм байна.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.