Сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээ /Facebook/-ээр цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зар явах болсон. Зарын дагуу хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол ТЕГ-т удаа дараа гарч байгаа гэнэ.
Иймд Татварын албанаас иргэн таныг https://ebarimt.mn/-д бүртгүүлсэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлж байна.