Хүн идэхийн төлөө амьдардаг уу? амьдрахын төлөө иддэг үү?
Энэ асуултанд тохирох төгс хариултыг бид өдий хүртэл олж чадаагүй гэдэгт итгэлтэй байна. Та алинтай нь илүү санал нийлэх вэ. Судлаачид хүн төрөлхтөн идэж уухад хоногийн 24 цагийн хэр хугацааг зарцуулдаг болохыг судалж улс орнуудыг жагсаажээ. Тэдний судалгаагаар идэж уухад өдрийн хамгийн их цаг хугацаагаа зарцуулдаг үндэстэн бол Францууд ажээ.
Франц эрчүүд хоногийн 133 минут буюу хоёр цаг 13 минутыг, харин бүсгүйчүүд нь 130 минут буюу хоёр цаг 10 минутыг идэх болон уухад зарцуулдаг байна. Харин Дани улс жагсаалтын хоёрдугаарт оржээ. Дани эрчүүд хоногийн цаг 58 минутыг хоол хүнсээ идэж хэрэглэхэд зарцуулдаг бол бүсгүйчүүд нь хоёр цаг зарцуулдаг байна.
Япон, Солонгос, Хятад улсууд уг жагсаалтын эхний 10 байранд багтжээ. Япон эрэгтэйчүүд хоногийн 107 минутыг хоол унданд зарцуулдаг ба эмэгтэйчүүд нь 117 минутыг, Солонгос эрчүүд 107, эмэгтэйчүүд 103, Хятад эрчүүд 104, эмэгтэйчүүд нь 96 минутыг тус тус зарцуулдаг байна.
Харин хоногийн хамгийн бага хугацааг идэж уухад зарцуулдаг орнуудад АНУ, Их Британи, Испани, Канад, Нидерланд зэрэг орнууд бичигджээ. Эдгээр улс орнуудад эрчүүд, эмэгтэйчүүд дунджаар 24 цагийн зөвхөн нэг цагийг л хоол хүнсээ идэж хэрэглэхэд зарцуулдаг байна.
Монголчууд та бид хоногийн хэдэн цагийг хоол ундад зарцуулдаг бол...
Эх сурвалж: www.statista.com