СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-12-29

СПОРТЫН ДОМГУУД: Ерөнхийлөгчийн зиндааны боксчин

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   SportsMan
5 жилийн өмнө

 

www.livetv.mn сайтын спортын алба үзэгч, уншигчдынхаа амралтанд зориулан "Спортын домгууд" булангаараа мэргэжлийн боксчин Мэнни Пакьяогийн тухай өгүүлэхээр шийдлээ. 

Тэрээр дэлхий дахинаа "Pac man" нэрээрээ алдаршсан Филиппин улсын ардын баатар юм. 1978 онд Филлипиний ядуучуудын гудманд төрж өссөн түүнийг одоо дэлхий андахгүй. Бүх цаг үеийн хамгийн шилдэг боксчиноор нэрлэгдэж, боксын түүхэнд цорын ганц 8 жингийн аварга, нийт 69 мэргэжлийн тулаанд орж 60 ялалт, 7 ялагдал, 2 тэнцээ авч байсан түүний замнал сүрдмээр. Өдгөө 40 настай хэдий ч мэргэжлийн тулаанаа үргэлжлүүлэх төдийгүй ялсаар байгаа нь түүнийг хэн гэдгийг илтгэж буй бизээ. 

14 наснаасаа боксоор хичээллэж эхлэсэн тэрээр 16 насанд мэргэжлийн рингэнд хүч үзэх болсон юм. 

Мэнни Пакьяо хүүхэд насныхаа дурсан ярихдаа: "Намайг домогт боксчин гэдгийг бүгд мэддэг. Би өөрөөрөө бахархадаг. Гэвч энэ өндөрлөгт хүрэхэд тийм ч хялбар байгаагүй юм. Би багадаа амьд үлдэхийн төлөө тулалддаг байсан. Надад юу ч байгаагүй ч миний хамгийн сайн чадах зүйл маань бокс юм байна гэж ойлгох үедээ би өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалахын тулд маш шаргуу бэлтгэл хийдэг байсан" хэмээн хэлсэн байдаг. 

Тэрээр зөвхөн мэргэжлийн боксчин төдий бус сагсчин, бизнес эрхлэгч, улс төрч, жүжигчин, сайн үйлсийн эзэн, хөрөнгө оруулагч зэрэг олон салбарт манлайлагч юм. 

Сагсчин Мэнни:

Мэнни 2014 онд Филлипийн сагсан бөмбөгийн холбооны дээд лигт тоглох болсон ба 2017 он хүртэл 3 жил Kia Motors багт тоглож байсан юм. 

 

Мэдээж хэрэг түүний сагсан бөмбөгийн карьер нь мэргэжлийн боксын каррьертай нь харьцуулах арга байхгүй хэдий ч тэр өөрийн дуртай зүйл хийж байсан юм. 

Улс төрч Мэнни:

Харин улс төрчийн хувьд тэрээр маш өндөр карьертай байгаа юм. 2007 оноос эхлэн Филиппиний Ардчилсан намд элсэн тус улсын Конгрессын гишүүн, 2016 онд Сенатаар сонгогдсон юм. Мөн цаашлаад

Учир нь тэрээр хүмүүнлэгийн үйлсэд хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг хүн бөгөөд хар тамхины эсрэг хөдөлгөөнийг идэвхитэй өрнүүлэгч юм. 

 

Дуучин Мэнни:

Тэрээр 2006 онд "Laban Nating Lahat Ito" цомог, 2007 онд "Pac-Man Punch", 2015 "Lalaban Ako Para Sa Pilipino" цомгууд тус тус гаргасан байдаг.  

 

2019 оны 1 сарын 19 өдөр эрхэм сенатын гишүүн маань нийт 36 тулаан хийж 33 ялсан үзүүлэлтэй АНУ-ын хүчирхэг боксчин Адриен Бронертэй тулалдах юм. Америк боксчны хувьд энэ жил 29 настай бол Филлипин сенатын гишүүний хувьд 40 настай гэхээр хоорондын насны зөрүү нилээдгүй их байгаа юм. Энэхүү тулаан дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа нь дамжиггүй. 

Мэнни Пакьяогийн бүх хүнд цохилтуудын түүвэр бичлэг. Тэрээр 39 тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан байдаг. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.