Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзэж байгаа ба тэмцээний эхний хоёр өдрийн дараах байдлаар А хэсгийг Канад, В хэсгийг Шведийн улсын багууд тус тус хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүлж байна.
А хэсэгт түрүү жилийн ДАШТ-ээс медальгүй хожигдсон ОХУ-ын хүчтэй баг энэ жил хүчирхэг Канад болон Чех улсын шигшээ багуудтай А хэсэгт багтсан байгаа. ОХУ-ын багийн хувьд хэсгийн эхний хүчтэй учраа болох Чехийн шигшээ багтай өнөөдөр өглөө тоглож 2:1 харьцаагаар хожил байгууллаа. ОХУ-ын шигшээ ийнхүү түрүү жилийн ДАШТ-д хожигдож байсан хариугаа Чехийн багаас авч хэсгийн хоёрдугаар байрт дэвшлээ.
ОХУ болн Чехийн тоглолтыг үзэх гэж Канадын Ванкувер хотын Rogers Arena-д 14 мянга гаруй үзэгчид хуран цугласан байлаа. Тоглотын уур амьсгалыг дүгнэвээс Оросууд түрүү жилийн ялагдалдаа маш сайн дүгнэлт хийсэн нь тоглолтын эхнээс харагдаж байлаа. Тэд өөрсдийн үндсэн тоглолтын аргачлал болох "хүчний" тоглолтуудыг хийж байсан нь мэдээж. Чехийн нэр төрийн нэг гоолын эзэн Жачум Конделик тоглолтын дараа: "Бидэнд маш их боломж байсан ч бид ашиглаж чадсангүй. Хүчний тоглолт давамгайлсан тулаанд бид маш их ядарлаа" хэмээн өгүүлсэн байна. Харин Оросын хамгаалагч Александр Алексейв хэлэхэдээ "тоглолт бүр дээр бидний тоглолт сэргэж байгаа. Тоглолтын уур амьсгалыг багаараа мэдэрч тоглож байсан нь бидний давуу тал болж чадлаа" хэмээн хэлсэн байна.
ОХУ болон Чехийн шигшээ багуудын тоглолтын тойм бичлэг: