Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар сэргээн мандуулсны 107 жилийн ой маргааш тохионо. Энэ өдөрт зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буян Ухаа” спортын ордонд болох юм. Бөхийн барилдаан 14.00 цагаас эхлэх бөгөөд тасалбарын үнэ 10000 төгрөг ажээ. Хүчит бөхийн барилдааны нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлнэ.
Сонирхуулахад өнгөрсөн жилийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр үзүүрлэж байсан юм.