СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Наргил модны самрын тос танд хэрэгтэй юу?

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

 

Гэтэл Америкийн Эрүүл мэндийн холбоо наргил модны самрын тос хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь зүрх судасны өвчний эх үүсвэр болох LDL холестерины хэмжээг нэмэгдүүлдэг хэмээн дүгнэсэн байна.

Эрүүл мэндийн холбооны эмч нарын хэлж байгаагаар “Наргил модны самрын тосыг олон талын ашиг тустай гэж баталдаг ч удаан хугацаанд хэрэглэсний дараа эрүүл мэндэд сайнаар нөлөөлснийг батлах баримт нотолгоо хараахан байхгүй” гэжээ. Хэдийгээр наргил модны самрын тос бусад үйлдвэрийн аргаар боловсруулсан өөх тос ихтэй хүнсний тоснуудаас өөх тосны агууламж багатай ч олив, канолын тос зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд шиг эрүүл мэндэд сайн гэсэн үг биш юм байна.

Гэхдээ сайн тал нь наргил модны самрын тос цусан дахь HDL холестериныг давхар нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, хоол хүнсэн дэх нүүрс усыг орлодог. Мөн наргил модны самрын тос богино хугацаанд хэвлийн өөх хайлуулдаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ энэ нь хоолны нарийн дэглэм, байнгын хөдөлгөөнтэй хавсарсан байдгийг санах хэрэгтэй. Тиймээс наргил модны самрын тос хэрэглэснээр жин хасдаг нь ч эргэлзээтэй гэжээ.

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.