2018 онд соёл, урлагийн салбарт хийгдсэн бодлогын чанартай шийдвэрүүдийн нэг нь соёл, урлагийн улсын байгууллагууд ирэх оноос давуулан биелүүлсэн орлогоо өөрсдөө захиран зарцуулах зохицуулалт хийгдсэн асуудал юм. Энэ нь соёл, урлагийн байгууллагууд болон салбарын хэмжээнд хөгжлийг хурдасгах чухал шийдвэр болсон.
Өмнө нь давсан орлогыг нь хураагаад авчихдаг байсан бол 2019 онооос энэхүү орлогоо өөрсдөө захиран, зарцуулдаг болно. Ингэснээр соёл, урлагийн байгууллагуудын бие даасан байдал нэмэгдэж, менежмент, өрсөлдөөн бий болох хөшүүрэг болно гэж салбарын яамны зүгээс үзэж буй.