Нийслэлийн Засаг даргыг томилох НИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаан өнөөдөр болохоор товлогдсон боловч МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын улмаас үдээс хойш болж зарлагдсан.
Улмаар НИТХ-ын АН-ын бүлгээс хурлыг хойшлуулах санал гарсныг тэргүүлэгчид хуралдаад НИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдааныг 2018 оны 12 дугаар сарын 31 буюу даваа гаригийн 09 цагт болгож хойшлууллаа.