СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-12-28

"Урлагийн амьд бурхан" бурханы орноо зорьжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор, нэрт дуучин Г.Хайдав бурханы орноо заларчээ. Ардын жүжигчин Г.Хайдав 1925 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт 9 хүүхэдтэй эгэл малчин Гонгорын гэр бүлд отгон хүү нь болон мэдэлжээ.

Монголын дуурийн урлагийн анхны шанг татсан түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1961 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1977 онд Ардын жүжигчин, 2006 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байдаг.   
93 насыг зооглосон тэрээр амьдралынхаа туршид монголын соёл урлаг тэр дундаа монголын дуурийн урлагийг  дэлхийд таниулах үйлсэд тасралтгүй хүчин зүтгэсэн эгэлгүй гавъяатан байлаа.

Тэрээр амьдралынхаа туршид 30 гаруй дуурьт тоглож, 600 гаруй дууг олны зүрх сэтгэлд хоногшуулан үлдээсэн эгэлгүй авъяастан, суут сэхээтэн байсан бөгөөд Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Ч.Мөнхшүр, “Чингис хаан”-ы ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Г.Эрдэнэбат, У.Далантай, Х.Үнэнхүү нарын олон зуун шавь нарыг бэлтгэн урлагийн тайзанд хөтөлсөн энгүй их ачтан байлаа.

Өнөөдрийг хүртэл 93 насыг зооглохдоо тэрээр ухаан санаа саруул,  хэл яриа уран цэцэн, үг хэл хурц байж жинхэнэ урлагийн хүний амьдралаар амьдарсан амьд бурхан байсан билээ.

Эрхэм хүндэд Ардын жүжигчин, МУГЖ, Хөдөлмөрийн баатар, Профессор Гонгорын Хайдав та бурханы орондоо тайван залар даа.

Таны гэгээн үйлс бүхэн энэ ертөнцөд мөнхөд дурсагдах болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.