Нью-Йорк хотын “Кон Эдисон” эрчим хүчний станцад трансформер буюу цахилгаан шилжүүлэгч дэлбэрч гал гарсан байна.
Дэлбэрэлтээс болж шөнийн тэнгэрт хөх туяа татуулжээ. Хотын цагдаагийн газар эрчим хүчний станцад болсон дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж байна.
Дэлбэрэлтийн улмаас иргэд, ажилчид гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй.
Манхэттэн, Нью Жэрсигийн оршин суугчид энэ үеэр тэнгэрт гарсан цэнхэр туяаг харжээ.
Хүчтэй дэлбэрэлтийн улмаас байшин барилгууд чичирхийлж, цонхнууд савлажээ. Айж сандарсан иргэд гудамж талбайд гарсан байна.
Эрчим хүчний станцад осол гарснаас түр хугацаанд цахилгаан тасарчээ. Мөн долоон галт тэрэг цагаасаа хойшилж, Ла Гардиа нисэх буудал түр хаалгаа барьсан байна.
Эх сурвалж: www.cnn.com