Италийн Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд Интер Милан болон Наполи багуудын тоглолт эхлэхийн өмнө хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарчээ.
Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа цаг орчмын өмнө Наполи багийн хөгжөөн дэмжигчид 10 орчим жижиг автобустай ирсэн байна.
Тэд аюулгүй байдлыг хамгаалахын тулд цагдаа нарын хийж буй шалгалтаас зугтжээ.
Энэ үеэр тээврийн хэрэгслүүдийг тойроод зуу орчим цохиур барьсан хөгжөөн дэмжигчид бүсэлсэн байна.
Хоёр багийн дэмжигчид мөргөлдөх үеэр 35 настай эрэгтэй цохиулж, хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан байна.
Хохирогч эрэгтэй Интер Милан багийн дэмжигч ба нэрийг нь Даниель Белардинели гэгч болохыг тогтоожээ.
Гэвч чухам юунд цохиулж бэртэл авсныг нь хараахан олж тогтоогоогүй байна.
Мөргөлдөөний үеэр Наполи багийн дөрвөн хөгжөөн дэмжигч бэртсэний нэг нь хутгалуулсан байсан юм.
Эх сурвалж: www.bbc.com