СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинээр авсан гадаад зээл 676.8 тэрбум төгрөгт хүрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Монгол улсын нэгдсэн төсвийн 2018 оны эхний 11 сарын гүйцэтгэлийн тайлан гарчээ. Эндээс  бид зарим онцлох тоон мэдээллийг хүргэе.

 

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 266.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 8,228.3 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7,961.9 тэрбум төгрөг болж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өмнөх оны мөн үеэс 1,246.8 тэрбум төгрөгөөр, тайлант хугацааны алдагдал төлөвлөсөн дүнгээс 2,953.4 тэрбум төгрөгөөр тус тус буурч сайжирчээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн нийт орлого 30.9 хувь буюу 1,428.8 тэрбум, орон нутгийн төсвийн орлого 14.8 хувь буюу 316.6 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, харин

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд 646.9 тэрбум төгрөг төсөвлөснөөс 314.5 тэрбум төгрөг зарцуулж, 48.6 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

 

Шинээр авсан гадаад төслийн зээлийн хэмжээ 676.8 тэрбум төгрөгт хүрчээ

2018 оны эхний 11 сарын байдлаар гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 256.8 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 1,670.9 тэрбум болон гадаад бондын үндсэн төлбөрт 667.0 тэрбум төгрөгийг тус тус төлжээ. Ингээд

 

Татварын орлого 28 хувиар өсчээ

Татварын орлого 7,356.6 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 28.1 хувь буюу 1,612.3 тэрбум төгрөгөөр давж биелжээ.

Татварын орлогын

- 25.5 хувийг орлогын албан татвар,

- 19.3 хувийг нийгмийн даатгалын орлого,

- 1.7 хувийг хөрөнгийн албан татвар,

- 26.7 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,

- 9.4 хувийг онцгой албан татвар,

- 0.2 хувийг тусгай зориулалтын орлого,

- 8.4 хувийг гадаад үйл ажиллагааны орлого,

- 9.0 хувийг бусад татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна.

Тайлант хугацаанд бүх төрлийн татварын орлого давж биелсэн байна.

Нэгдсэн төсвийн нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл Тайлант хугацаанд бүгд давж биелэсэн байна.

 

Нийгмийн даатгалын зарлага хэтэрчээ

Нэгдсэн төсвийн нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлд 9,394.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 84.8 хувийг ашиглаж 1,432.1 тэрбум төгрөг дутуу зарцуулжээ.

Улсын төсвийн зарлага 1,023.4 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 402.6 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 46.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан бол нийгмийн даатгалын сангийн зарлага 0.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс хэтэрч зарцуулагджээ.

 

Орон нутгийн төсвийн орлого давж биелэсэн ч зарлагаа 402.6 тэрбумаар дутуу зарцуулжээ

Орон нутгийн төсвийн орлого 2,450.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөсөн дүнгээс 1.8 хувь буюу 43.3 тэрбум төгрөгөөр давж биелжээ.

Гэвч орон нутгийн төсвийн зарлага 402.6 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.