Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музейгээс энэ сарын 26-29-ний өдрүүдэд тасалбарынхаа үнийг буулгажээ.
Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой гэнэ шүү. Харин насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна.
Та бүхэн эх орныхоо түүхэн чухал үед холбогдох олон гайхамшигтай түүх, соёлын үнэт өвтэй танилцахын зэрэгцээ, энэ сарын 29-ний өдөр Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг угтаж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд-Хаан”... тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагаанд оролцох боломжтой юм.
Эх түүхээ танин мэдэх, бахархах нь Монгол хүн бүрийн эрхэм үүрэг билээ.