Францын Альпийн нуруунд цасан нурангинд дарагдсан 12 настай хүүг 40 минутын дараа эсэн мэнд аварчээ.
Цасанд дарагдсан хүмүүс 15 минут л амьд байх боломжтой гэж үздэг байна.
Хүү Ла Планегийн цаст ууланд гэр бүлийнхэнтэйгээ цанаар гулгаж байсан байна. Энэ үед гэнэт цас нурж иржээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар аврагчид үнэрч нохой ашиглан хүүг цасан доороос олсон байна.
Аврагчдын ярьснаар хүү хөлөө хугалснаас өөрөөр огтхон ч гэмтээгүй байсан нь гайхамшигтай гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com