Энэ сарын сүүлийн долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 6885, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 8520 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногоос 75 төгрөгөөр, үхрийн цул мах 20 төгрөгөөр өсчээ. Хонины ястай махы үнэ 135 төгрөгөөр, хонины цул мах 50 төгрөгөөр өссөн байна.
Тэгвэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад үхрийн ястай байх нэг кг нь дунджаар 6505, хонины ястай мах нэг кг нь дунджаар 5140 төгрөгийн үнэтэй зарагдаж байжээ.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөгөөр зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байгаа бол төмс, хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа юм.