Францын иргэн Жан Жак Савин 71 настай ч Атлантын далайг торхтой туулахаар шийджээ. Улбар шар өнгийн торх ашиглан далайн давалгаанд туугдаж далай тэнгисийг туулах гэнэ.
Тэрээр Испанийн Канари арлуудаас хөдөлсөн бөгөөд гурван сарын дотор Карибын тэнгист хүрнэ гэж тооцоолсон байна. Торхонд нь гал тогоо, агуулах, унтах газар хүртэл бий ажээ.
Торхны урт гурван метр, өргөн нь хоёр метр, дотор зай багтаамж нь зургаан метр квадрат юм байна. Шалан дээрээ цонхтой учраас аялагч далай амьдралыг тольдох боломжтой.
Савинтай утсаар ярихад “цаг агаар гайхалтай сайхан байна. Би цагт 2-3 км хурдтайгаар явж байна. Ням гараг хүртэл салхины аяс таатай, миний бүхээг маш тухтай байна” гэжээ.
Францын иргэн Савин цэргийн шүхэрчин, нисгэгч байжээ. Далайн давалгаа түүний банзан торхыг 4,500 км зайд аваачна гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: www.bbc.com