"Sony” корпорацийн бүтээл Айбо робот гөлгийн шинэ загвар хэрэглэгчдийн гарт хүрэхэд бэлэн болжээ. Робот гөлгийг захиалсан хэрэглэгчид есдүгээр сараас эхлэн захиалгаа хүлээн авах юм байна.Тус корпорацийн шинээр үйлдвэрлэсэн Айбо гөлөг бүрэн мэдрэгч, камертай бөгөөд өмнө нь үйлдвэрлэж байсан загваруудаас илүү орчноо мэдэрч, эзнийхээ царайг таньж, хүмүүс түүнд хэрхэн хандаж харьцаж байгаа мэдрэх чадамжтай гэжээ.
Шинээр мэндэлсэн гөлөгнөөс ялгаагүй болохоор та түүнд шинэ хөдөлгөөн, үйлдэл зааж өгч болно. Мөн харсан бүгдээ камертаа бичдэг учраас та Айбод зориулсан программаас өдөр тутмын үйлдлийг нь хянах боломжтой.
Робот гөлөгний анхны загварыг “Sony” корпораци 1999 онд үйлдвэрлэж байсан бөгөөд 2003 оноос хойш дахин шинэчлээгүй байжээ. Өнгөрсөн жил танилцуулж энэ жилээс худалдаалж байгаа робот гөлгийг худалдаж авахын тулд 2,899 доллар төлөх хэрэгтэй. Тиймээс Айбог дэлхийн хамгийн үнэтэй гөлөг ч байж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: /www.qz.com/